“Samsung” корпораци байгуулагдсан түүх
Дэлхийн электрон барааны шилдэг төлөөлөгч, үндэстэн дамнасан корпораци болох Samsungийн түүх нь түүнийг үүсгэн байгуулагч, эцэг Ли Бёонг Чул-тай салшгүй холбоотой.
Ли Бёонг Чул нь 1910 онд төрсөн. 26 настайдаа өөрийн эцгийн хөрөнгийг өвлөн авсан тэрбээр төрсөн хот болох Kюгнамд цагаан будаан тариалалтын бизнес хийж эхэлжээ. Энэ бизнес нь амар байгаагүй тул Дайгү рүү нүүж, 40 ажилтантайгаар, тээвэрлэлт болон үл хөдлөх хөрөнгийн шинэ бизнес эхлүүлж, “Samsung” буюу орчуулбал “Гурван Од” хэмээх нэр хайрласан нь одоогийн гэр ахуйн электрон бараа, ухаалаг гар утас, хүнд машин механизм, санхүү, даатгал, эрүүл мэнд, аялал жуулчлал, зочид буудал, барилгын үйлдвэрлэл бүхий 80 орчим томоохон компанийн эхлэл болсон байна.
“Samsung” корпорацийг босгохын тулд Ли Бёонг Чул олон бэрхшээл, дарамт шахалтыг даван туулсан ба түүний бизнесээ эхлүүлсэн цаг үе нь БНСУ-ын хувьд улс төрийн болон нийгмийн хүнд хэцүү цагтай давхацсан юм.
Японы эзлэн түрэмгийлэгчид, тэдний колончлолын бодлогын улмаас тэрбээр өөрийн бизнесээ хураалгаж байсан бол Солонгосын дайны үед түүнд компаниа тодорхойгүй хугацаагаар хааж Сөүлийг орхин гарах хүртэл дарамт ирж байжээ. Дайн дууссаны дараагаас буюу 1950-аад оны эхэн үеэс түүний бизнесийн үйл ажиллагаа тогтворжиж эхэлсэн.
Шинэ нээлт болон өндөр технологид суурилсан үйлдвэрлэлүүд нь байгалийн баялаг багатай Солонгос Улсын хөгжлийн гол түлхүүр болох учиртайг харж чадсан Ли Бёонг Чул, бизнесийн өөр салбаруудад үйлдвэржүүлэлтийг эрчимтэй эхлүүлэх ажилд шамдан оржээ.
1954 онд тэрбээр “Чэйл Можик” (Cheil Mojik) нэхмэлийн болон “Чэйл Жэданг” (Cheil Jedang) элсэн чихрийн үйлдвэрүүд байгуулсан нь тухайн үедээ БНСУ-ын хамгийн анхны энэ чиглэлийн томоохон үйлдвэрүүд болж чадсан юм. Энэ нь одоогийн “Си Жэй” корпораци (CJ) билээ.
“Samsung” Корпораци нь 1958 оноос эхлэн санхүү, даатгал, эрүүл мэнд болон усан онгоцны үйлдвэр зэрэг бизнесийн бусад салбар руу хурдацтайгаар орсон ба 1969 онд Samsung Элекроникс (Samsung Electronics) компанийг Сувон хотод байгуулжээ.
“Samsung” корпораци дэлхийд тэргүүлэгч болох нь
“Samsung” корпорацийн үндэслэгч, ерөнхийлөгч Ли Бёонг Чул нь 1987 онд буюу 77 настайдаа насандаа өөд болсноор тус корпораци дөрвөн хэсэг болон хуваагджээ. Тухайлбал:
1.“Samsung” групп
2013 оны байдлаар 430 мянга орчим ажилчин, electronics, санхүү, даатгал, хүнд машин механизм, барилгын үйлдвэрлэлийн олон компаниудтай тус групп нь дангаараа БНСУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний 17 орчим хувийг бүрдүүлсэн байна. Нөлөө бүхий томоохон компаниудаас дурьдвал.
-“Samsung electronics” Энэ компани нь “Samsung” группын хувьд тэргүүний буюу нийт орлогын 70 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг, 330 мянга орчим ажилтантай, дэлхийн 80 орчим улсад салбартай, бидний сайн мэдэх “Samsung” брэндийн ухаалаг гар утас болон бусад бүх төрлийн электрон барааны үйлдвэрчлэгч, дэлхийн хамгийн том технологийн компани юм. Тэд дан ганц “Samsung” брэндийн электрон бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна “Apple”, “Sony”, “HTC”, “Nokia” зэрэг компанийн ухаалаг утас болон бусад төхөөрөмжүүдийн зай, санах ой, процессорын үйлдвэрлэдэг. Мөн 2002 оноос эхлэн дэлхийн хамгийн том “LCD” дэлгэцний, 2006 оноос эхлэн дэлхийн хамгийн том өнгөт зурагтны, 2011 оноос эхлэн дэлхийн хамгийн том гар утасны үйлдвэрлэгч компани болсон байна.
-”Samsung Heavy Industries”. Ачаа тээврийн усан онгоцны үйлдвэрлэл, Салхин цахилгаан станц болон дэд бүтэц инженерчлэлийн чиглэл бүхий тус компани ойролцоогоор 13 мянга орчим ажилтантай. Энэ чиглэлдээ улсдаа тэргүүлэх, дэлхийд хоёрт ордог компани юм.
-”Samsung Construction Trading Company”. Зам, барилгын үйлдвэрлэлийн энэхүү компани нь нийт 10 мянга гаруй ажилтантай. Тэд мөн л энэ салбартай дэлхийд тэргүүлэх компани бөгөөд Малайзын “Twin Tower” (452 метр), Тайваны “Taipei 101” (508 метр буюу дэлхийн гурав дахь өндөр барилга), Дубайн “Burj Khalifa” (828 метр буюу дэлхийн хамгийн өндөр барилга) зэрэг дэлхийн хамгийн өндөр дөрвөн барилгын гурвыг нь барьж гүйцэтгэсэн байнаэцгийн хөрөнгийг өвлөн авсан тэрбээр төрсөн хот болох Kюгнамд цагаан будаан тариалалтын бизнес хийж эхэлжээ. Энэ бизнес нь амар байгаагүй тул Дайгү рүү нүүж, 40 ажилтантайгаар, тээвэрлэлт болон үл хөдлөх хөрөнгийн шинэ бизнес эхлүүлж, “Samsung” буюу орчуулбал “Гурван Од” хэмээх нэр хайрласан нь одоогийн гэр ахуйн электрон бараа, ухаалаг гар утас, хүнд машин механизм, санхүү, даатгал, эрүүл мэнд, аялал жуулчлал, зочид буудал, барилгын үйлдвэрлэл бүхий 80 орчим томоохон компанийн эхлэл болсон байна.
“Samsung” корпорацийг босгохын тулд Ли Бёонг Чул олон бэрхшээл, дарамт шахалтыг даван туулсан ба түүний бизнесээ эхлүүлсэн цаг үе нь БНСУ-ын хувьд улс төрийн болон нийгмийн хүнд хэцүү цагтай давхацсан юм.
Японы эзлэн түрэмгийлэгчид, тэдний колончлолын бодлогын улмаас тэрбээр өөрийн бизнесээ хураалгаж байсан бол Солонгосын дайны үед түүнд компаниа тодорхойгүй хугацаагаар хааж Сөүлийг орхин гарах хүртэл дарамт ирж байжээ. Дайн дууссаны дараагаас буюу 1950-аад оны эхэн үеэс түүний бизнесийн үйл ажиллагаа тогтворжиж эхэлсэн.
Шинэ нээлт болон өндөр технологид суурилсан үйлдвэрлэлүүд нь байгалийн баялаг багатай Солонгос Улсын хөгжлийн гол түлхүүр болох учиртайг харж чадсан Ли Бёонг Чул, бизнесийн өөр салбаруудад үйлдвэржүүлэлтийг эрчимтэй эхлүүлэх ажилд шамдан оржээ.
1954 онд тэрбээр “Чэйл Можик” (Cheil Mojik) нэхмэлийн болон “Чэйл Жэданг” (Cheil Jedang) элсэн чихрийн үйлдвэрүүд байгуулсан нь тухайн үедээ БНСУ-ын хамгийн анхны энэ чиглэлийн томоохон үйлдвэрүүд болж чадсан юм. Энэ нь одоогийн “Си Жэй” корпораци (CJ) билээ.
“Samsung” Корпораци нь 1958 оноос эхлэн санхүү, даатгал, эрүүл мэнд болон усан онгоцны үйлдвэр зэрэг бизнесийн бусад салбар руу хурдацтайгаар орсон ба 1969 онд Samsung Элекроникс (Samsung Electronics) компанийг Сувон хотод байгуулжээ.
“Samsung” корпораци дэлхийд тэргүүлэгч болох нь
“Samsung” корпорацийн үндэслэгч, ерөнхийлөгч Ли Бёонг Чул нь 1987 онд буюу 77 настайдаа насандаа өөд болсноор тус корпораци дөрвөн хэсэг болон хуваагджээ. Тухайлбал:
1.“Samsung” групп
2013 оны байдлаар 430 мянга орчим ажилчин, electronics, санхүү, даатгал, хүнд машин механизм, барилгын үйлдвэрлэлийн олон компаниудтай тус групп нь дангаараа БНСУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний 17 орчим хувийг бүрдүүлсэн байна. Нөлөө бүхий томоохон компаниудаас дурьдвал.
-“Samsung electronics” Энэ компани нь “Samsung” группын хувьд тэргүүний буюу нийт орлогын 70 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг, 330 мянга орчим ажилтантай, дэлхийн 80 орчим улсад салбартай, бидний сайн мэдэх “Samsung” брэндийн ухаалаг гар утас болон бусад бүх төрлийн электрон барааны үйлдвэрчлэгч, дэлхийн хамгийн том технологийн компани юм. Тэд дан ганц “Samsung” брэндийн электрон бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна “Apple”, “Sony”, “HTC”, “Nokia” зэрэг компанийн ухаалаг утас болон бусад төхөөрөмжүүдийн зай, санах ой, процессорын үйлдвэрлэдэг. Мөн 2002 оноос эхлэн дэлхийн хамгийн том “LCD” дэлгэцний, 2006 оноос эхлэн дэлхийн хамгийн том өнгөт зурагтны, 2011 оноос эхлэн дэлхийн хамгийн том гар утасны үйлдвэрлэгч компани болсон байна.
-”Samsung Heavy Industries”. Ачаа тээврийн усан онгоцны үйлдвэрлэл, Салхин цахилгаан станц болон дэд бүтэц инженерчлэлийн чиглэл бүхий тус компани ойролцоогоор 13 мянга орчим ажилтантай. Энэ чиглэлдээ улсдаа тэргүүлэх, дэлхийд хоёрт ордог компани юм.
-”Samsung Construction Trading Company”. Зам, барилгын үйлдвэрлэлийн энэхүү компани нь нийт 10 мянга гаруй ажилтантай. Тэд мөн л энэ салбартай дэлхийд тэргүүлэх компани бөгөөд Малайзын “Twin Tower” (452 метр), Тайваны “Taipei 101” (508 метр буюу дэлхийн гурав дахь өндөр барилга), Дубайн “Burj Khalifa” (828 метр буюу дэлхийн хамгийн өндөр барилга) зэрэг дэлхийн хамгийн өндөр дөрвөн барилгын гурвыг нь барьж гүйцэтгэсэн байна
No comments:
Post a Comment