1-р алхам: Бичихээсээ емне
Эхлээд юу бичихээ сайтар бод. Ингэхдээ бvтэц, зохион байгуулалт, дэс дараалал зэргийг vл хайхран бодол санаандаа байгаа бvхнээ цаасан дээр буулга.
Бичсэн зvйлээ утга санаагаар нь хооронд нь холбож vз.
Дэс дараалал, логикийг анхаар.
Одоо бичсэн зvйлийнхээ утга санааг анхааран тухайн эх болгон дээр нарийвчлан ажилла.
Бvгдийг дахин эхнээс бич.
2-р алхам: Эхний хэсэг
Энэ хэсэгт та Эсээ буюу зохион бичлэгийнхээ товч утга, еренхий телевлегеег тусгаарай. Эхний хэсэгт Эсээний товч агуулгыг тусгаж егвел уншигчдад еренхий утга санааг тvргэн ойлгож, vргэлжлvvлэн уншихад хялбар болдог. Тийм учраас та эхний хэсгээ аль болох сонирхолтой, анхаарал татахуйц болгохыг хичээгээрэй.
3-р алхам: Их бие
Их биеийн хэсэг бvр нь еерийн агуулгыг хадгалсан егvvлбэрээр эхэлдэг бегеед энэ егvvлбэр нь ямагт шинэ санаа агуулсан байх ёстой. Дараа нь энэхvv егvvлбэрийн утга санааг тодруулсан янз бvрийн жишээ, тайлбар, тоо баримтыг нэмж оруулна.
4-р алхам: Дvгнэлт
Зохион бичлэгийнхээ энэ хэсэгт дээрх бичсэн зvйлийнхээ талаар дvгнэлт гарган бичих хэрэгтэй.
5-р алхам: Засвар хийх
Та зохион бичлэгээ бичиж дуусгаад чангаар еерее еертее уншаад vз. Хэрэв та зохиогч биш харин уншигчийн байрнаас хандвал еерийн алдаагаа илvv амархан олох болно.
Сайн Эсээ ямар байх вэ?
• Хялбархан уншигдаж, амархан ойлгогддог зохион бичлэгийн сайн Эсээ гэж дvгнэдэг. Таны зохион бичлэгийн гол санаа тод гарсан байх ёстой.
• Эсээ нь зохиогчоо хувь хvний талаас нь харуулж чадсан байх.
• Эхлэл ба тегсгел нь ойлгомжтой бегеед утга санаа нь логик холбоотой байх.
Эсээ бичихэд анхаарах зvйлvvд
Хэдийгээр зохион бичлэг тань тегс болж чадаагvй ч гэсэн дараах тvгээмэл тохиолддог дутагдлуудыг гаргахгvй байхыг анхаараарай:
• Хэтэрхий том эсвэл эртний vг бvv хэрэглэ. Зарим хvмvvс зохион бичлэгээ ухаантай, гоё харагдуулах зорилгоор хэт том vг хэрэглэдэг. Гэвч эдгээр vгнээд нь зохион бичлэгийн зевхен хоосон чимэг болж, хувь хvний vзэл бодлыг бvрэн илэрхийлж чаддаггvй.
• Зохион бичлэгийн зорилго нь утга санаанаасаа зерсен, авцалдаагvй байх.
Ядуу хэллэгтэй байх.
• Тэмдэг нэр болон еер туслах vг аль болох цеен ашиглаарай.
• Ергедлийн маягтанд егсен мэдээллээ Эсээндээ дахин битгий давтаарай.
• Зохион бичлэг нь нэгэн хэмтэй байх ёстой.
• Еерийнхее сайн мэддэг, сонирхдог зvйлийн талаар бичих, харин сэдвээ сайн бодох хэрэгтэй.
• Эсээ хэтэрхий урт байх хэрэггvй.
• Гол сэдвээсээ хазайх ёсгvй.
No comments:
Post a Comment