– Хумсны толио үхсэн эсээс тогтдог учир амьсгалдаггүй. Тиймээс тэдэнд хүчилтөрөгч шаардлагагүй. Гэхдээ хумсны толионоос бусад хэсэг нь амьд эсээс бүтдэг болохоор хүчилтөрөгч, витамин, эрдэс бодис гарцаагүй хэрэгтэй.
– Хумс хөлөрдөггүй. Учир нь хумсанд хөлсний булчирхай байдаггүй. Энэ нь хумсны эргэн тойрны арьс хөлөрдөггүй гэсэн үг.
– Долоо хоногт 0.1 мм-0.3 – ээр хумс ургадаг. Энэ нь хумс 100 хоногт нэг см ургадаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг хурууны хумс бүрэн ургаж гүйцэхэд 4-6 cap шаардагдах аж. Харин хөлийн хумсанд энэ хугацаа 12-18 cap байдаг. Эндээс гарын хумс хөлийнхөөс түргэн ургадгийг мэдэж болно.
– Эрэгтэй хүний хумс эмэгтэйнхээс хурдан ургадаг.
– Хөлийн хумс гарынхаас хоёр дахин зузаан.– Дунд хурууны хумс хамгийн хурдан ургадаг. Харин хамгийн удаан ургадаг хумс эрхий хурууных байдаг
– Хумсыг дөнгөж авсны дараа илүү хурдан ургадаг.
– Улирал, цаг агаар хумсны ургалтад нөлөөлдөг. Дулаан уур амьсгалд, тэр тусмаа өдрийн цагаар хумс илүү хурдан ургадаг.
– Залуу хүний хумс илүү хурдан ургадаг. Түүнчлэн жирэмсний үед ер бусын хурдан ургадаг аж.
– Хүний хоёр гарын хумс харилцан адилгүй хугацаанд ургадаг. Хэрэв та солгой биш бол баруун гарын тань хумс илүү хурдан ургадаг байна.
– Компьютер дээр юм бичих нь хумсны ургалтыг нэмэгдүүлдэг.
– Харанхуй, үдшийн цагаар хумсаа авах нь азгүйдэл дагуулдаг гэдэг. Хэдийгээр энэ нь цэвэр мухар сүсгийн шинжтэй ч хангалттай гэрэлгүй үед хумсаа авах нь хумсны цаад махаа авах магадлалыг бий болгодог.
– Хүнийг амьсгал хураасны дараах хэд хоногт үс, хумс нь ургасаар байдаг гэлцдэг. Энэ бол ердөө л харааны төөрөгдөл. Учир нь хүнийг бурхан болмогц арьс агшиж, багасахад үс, хумс нь урт болсон мэт харагддаг.
– Хумсны анхны маникурыг 4000 жилийн өмнө хийж байжээ.
No comments:
Post a Comment