Гэрийн нөхцөлд хэрхэн шүд цайруулах вэ?
-Том гүзээлзгэнийг гэрийн нөхцөлд шүд цайруулахад өргөнөөр ашигладаг. Өдөрт нэг удаа шүдээ гүзээлзгэнээр үрээрэй.
-Мөн жүржийн хальсны дотор талаар шүдээ үрэх нь цайруулахад тустай.
-“Apple cider vinegar” гэсэн бичигтэй, нэг ёсондоо алимны цуугаар шүдээ орой бүр тогтмол зайлах нь мөн л үр дүнтэй арга юм.
-Дээрх жимсний орцтой цайруулах аргуудыг хэрэглэсний дараа шүдээ жирийн оогоор заавал угаагаарай. Учир нь жимсэнд тодорхой хэмжээгээр чихэр агуулагддаг.
-Модны үнсээр шүдээ угаа. Үүнд шүд цайруулагч потассиум гедроксид агуулагддаг юм.
-Тэнцүү хэмжээний нимбэгний шүүс, давс хоёрыг нэг саванд хийж уусмал бэлдээд түүгээрээ шарласан хэсгийг арч. Эсвэл шүднийхээ оон дээр нимбэгний шүүм багахныг дусааж байгаад шүдээ угааж байгаарай.
Шаралсан шүдийг хэрхэн цайруулах вэ?
1. Гүзээлзгэнэ идэх
Гүзээлгэнэд агуулагддаг С витамин болон малийн хүчил нь шүдийг цайруулах үйлчилгээтэй ба шүдний шарласан мөлгөр гадаргууг арилгадаг. Та 2-3 ширхэг нухаж бутласан гүзээлзгэнийг сойз дээрээ тавиад шүдээ үргэж угаана. Энэ аргаар 7 хоногт 2-3 удаа угаахад үр дүн нь харагдана.
2. Шүдээ зориулалтын шүдний утсаар цэвэрлэх
Шүдний эмч нар шүдээ утсаар цэвэрлэхийг зөвлөдөг ч хүмүүс тэр болгон шүдээ шүдний утсаар цэвэрлэдэггүй. Өдөрт 2 удаа шүдээ утсаар цэвэрлэж байх хэрэгтэй. Шүднүүд хоорондын өнгөрийг цэвэрлэснээр шүд илүү цагаан харагддаг.
3. Сода болон лимон
Энэ арга нь гэрийн нөхцөлд шүд цайруулахад нилээн түгээмэл хэрэглэгддэг арга юм. Лимоны шүүсэнд бага зэрэг сода холиж исэлдүүлснээр шүдийг цайруулах найрлага бэлэн болдог байна. Энэ аргаар 7 хоногт 1 удаа шүдээ үрж цэвэрлэнэ. Хэрэв таны шүдэнд ямар нэгэн цочирол өгвөл та сода хэрэглэхээ зогсоогоорой.
4. Хазахад шаржигнасан төрлийн жимс болон ногоог хэрэглэ
Алим, лууван гэх мэт шаржигнуур жимс, ногоо нь таны шүдэнд сайнаар нөлөөлдөг байгалийн шүдний сойз юм. Зүгээр л хазахад таны шүдний бактери болон бохирдолыг цэвэрлэж байдаг.
5. Хэрэглэхээс зайлсхийх зүйлс
Кофе, цай, сода болон дарс нь таны шүдний пааланг гэмтээж байдаг. Хэрэв та кофе юмуу дарс уухыг хүсвэл ууж дуусаад шүдээ аль болох зүлгэж цэвэрлээрэй. Учир нь эдгээр зүйлс таны шүдэнд өнгөр тогтоож, пааланг нь гэмтээж байдаг байна.
6. Ванананы хальс
Шарласан шүднийг гэрийн нөхцөлд цайруулах өөр нэгэн энгийн , үр дүнтэй арга бол ванананы хальсаар шүдээ үрж цэвэрлэх юм. Та шүдээ ванананы хальсаар 15 миниутын турш үрж цэвэрлээд дараа нь шүдний оогоор угаагаарай.
No comments:
Post a Comment