Компьютерийн хулгана хэрхэн бүтсэн тухай сонирхолтой түүх
Лабортортоо нам шигдсэн Дуглас сүүлтэй хулганатай ихээхэн төстэй энэхүү төхөөрөмжид хэн ийм нэр хайрласныг ч санадаггүй байна. Дугласын үзэл санааг нэвт шингээсэн хулганыг түүнтэй хамт ажилладаг байсан аспирант Билл Инглиш гардан хийжээ. Компьютерийн хулганы программ хангамжаар ажиллаж байсан Жеф Рулифсон арай хожуу тэдэнтэй нэгдсэн гэдэг. Тэртээ 1968 онд тэр үеийн хулганы байж боломгүй боломжийг харуулсан кино фильм одоо хүртэл Стенфордод хадгалагдаж байдаг ажээ. Хачирхалтай нь тэр үеэс хойш Энгельбартын нэр хаана ч дурдагдаагүй байна.
Ийм их нэр төртэй, ухаантай Дуглас нь Билл Гейтс шиг баян байж болох шүү дээ. Хулганын эцэг тэрээр 68 онд ажил олгогчоосоо авсан 10 мянган доллароо цөмийг нь зуслангийн байшин барихад зарцуулчихжээ.
No comments:
Post a Comment