Sunday, December 20, 2015

үс арчилгаа

ҮСЭЭ АРЧЛАХ ЭНГИЙН АРГУУДҮс бол нүүрний адил арчилгаа шаарддаг. Арчилгаа сайтай үс хүний ядарч зүдэрсэн царай зүсийг хүртэл “өөд татдаг”. Үсээ намирсан зөөлхөн эрүүл урт болгохын тулд зүгээр суух биш харин маш идэвхтэй арчлах хэрэгтэй
  •  Хүмүүс үсээ байнга угааснаар хуурайшдаг гэсэн буруу ойлголттой байдаг. Тэгвэл аль болох ойр ойрхон угаах нь сайн бөгөөд ингэхдээ үсэндээ тохирсон шампунь, ангижруулагчийг л хэрэглэх шаардлагатай. Угаах тусам өнгө орж, зөөлөрдөг.Саун болон бассейнд тогтмол орох нь үс хугарч, хатууруулдаг. Тиймээс ус, ууранд орохдоо нөйтон алчуураар толгойгоо боож, саун, бассейнаас гарсныхаа дараа тэжээлийн шампунь, ангижруулагчаар зайлаарай.Хүний үс амьсгалын хэрээр ургаж, унаж байдаг. Үсний үзүүр гадны нөлөөгөөр салаалдаг. Энэ нь үсний хэлбэрийг алдагдуулж, муухай харагдуулдаг. Мөн салаалсан үс нь шим тэжээлээ амархан алдаж, уян хатан чанар нь алдагдсан байдаг тул бусад үсэндээ нөлөөлдөг. Тиймээс сард дор хаяж нэг удаа үснийхээ үзүүрийг сөрмүүлээрэй.
    • Үсний арчилгаанд сам чухал. Хэний ч санаанд оромгүй сам нь байгалийн материалаар хийгдсэн нь л сайн. Хуванцар сам нь үсийг цахилгаанжуулдаг муу талтай.
    • Үс тослогтохоороо хуйх таагүй үнэртдэг. Энэ үнэрийг дарахыг тулд зөөлөн үнэртэй сүрчиг нэг дуслыг усандаа холиод үсээ зайлна.
    • Аль болох хими хийлгэхгүй байхыг хичээ. Үсийг жинхэнэ хугалж, хуурайшуулдаг зүйл бол хими. Гарцаагүй хими хийлгэх тохиолдолд үсний хуйханд тэжээлийн тос түрхэж, сайтар иллэг хийсний дараа хими хийлгэ. Химитэй үед долоо хоног болгон үсний тэжээлийн тос түрхэж байх хэрэгтэй.Үсийг байнга өнгөлөг байлгахын тулд байхуу болон хар цайны хандаар үсээ угаа. Энэ нь үсийг гандахаас сэргийлдэг. Үүнээс гадна үсийг гандаахгүй байх нэн сайн арга бий. Ингэхдээ нэг ширхэг шинэ өндгийг дөраөн халбага коньяк ч юм, ликёртой хольж хутгаад үсэндээ түрх. Нүүр гарыг алчуураар дарж боогоод 25 минут болсны дараа бүлээн усаар угаана. Үстаньсэвсгэр зөөлөн, өнгөлөг болно.
      • Дотор эрхтэний нөлөөгөөр бус сэтгэл санаатай холбоотойгоор, эсвэл арчилгаа муутайгаас болж үс унасан тохиолдолд гэрийн нөхцөлд доорх маскийг тавьж болно. Үсээ угаагаад нойтноор хагалж, тэр хэсэгтээ нунтаг цагаан давс түрхэн гялгар цаасаар битүү боогоод 15 минут байлгаад, дараа нь цэвэр усаар зайлна. Энэ аргыг 6-10 удаа хэрэглэхэд үсний унах аюулаас бүрэн ангижирна.
      Үсийг зөвхөн угааж ангижруулж, тос түрхээд явах нь үсэнд гаднаас арчилж байгаа л арчилгаа юм. Харин үсний гялалзсан зөөлөн, эрүүл байдал нь зөвхөн гадаад хүчин зүйлээс төдийгүй дотоод хүчин зүйлээс асар их хамааралтай.
      Тэгэхээр таны юу идэж хэрэглэж, ямар тэжээллэг бодис авч байгаагаас үсний чинь уян налархай, усны долгион шиг байх нь шалтгаална.
      ҮСИЙГ ХУРДАН УРГУУЛЖ ЭРҮҮЛ БОЛГОХ НАЙМАН ХҮНС
      1. Төмөр баялаг бүтээгдэхүүн: жишээ нь мэшил (буурцагны нэг төрөл, англиар lentils), хальстай төмс, газрын самар, наранцэцгийн үр, бурам, маалингын үр, үхрийн мах, сам хорхой зэрэг нь үснийбат бөх байдлыг хангана.
      Image 
      Үсээ эрүүл сайхан, гэмтэлгүй харагдуулахын тулд цагаа олсон зөв угаалга маш чухал ач холбогдолтой юм. Үсийг ерөнхийдөө онцлогоос нь шалтгаалан өдөр тутмын угаалгаас 8-10 хоногт 1 удаа гэсэн давтамжтайгаар угааж болдог. Баримтлах зарчим нь тун энгийн өөрөөр хэлбэл угаах зайлшгүй гэж үзсэн үедээ л үсээ угаах хэрэгтэй. Жишээ нь үсний гель, хөөс лак зэрэг үсийг хатууруулж гэмтээдэг хэлбэржүүлэгч бэлдмэл тогтмол хэрэглэдэг хүмүүс үсээ өдөр бүр угаах шаардлагатай болдог.

      Өдөр тутам үсээ угаадаг хүмүүс зориулалтын зөөлөн шампунь сонгох нь зүйтэй. Үсээ угаахдаа хэт халуун болон хүйтэн усаар угааж болохгүй ба усны температурын түвшин 35-45 градус байх ёстой ажээ. Мөн үсний тослог их байх тусам усаа бүлээсгэх / хүйтэвтэр / шаардлагатай болдгийг сана. Үүнээс гадна шампуниа хуурай үсэн дээрээ түрхэж болохгүй ба эхлээд үсээ сайтар норгож дараа нь алган дээрээ бага зэрэг шампунь асгаж, 2 алгаа хавсран нялж толгойныхоо хуйханд нямбай хурууныхаа өндгөөр иллэг хийх маягаар жигд тарааж үүссэн хөөсөөр үсээ угаах нь зөв.

      Image

      Мөн үсээ, дор хаяж 2 удаа угаах шаардлагатай ба эхний угаалтаар хир, тоос шороо, арьсны тослогыг арилгаж удаах угаалтаар жинхэнэ шампуны эмчилгээний идэвхжил харагдах учиртай. Харин шампунь болон үсний бусад угаагч бэлдмэл хэрэглэсний дараа үсний гадарга дээрх угаагч бодисын үлдэгдлийг сайтар усаар зайлан арилгах хэрэгтэй.

      Мөн угаахаас өмнө сайн самнасан үс угаасны дараа орооцолддоггүй амархан /хэвд ордог / самнагддаг гэдэг. Богино үсийг угаас нь харин урт үсийг үзүүрээс нь дээш ахих замаар самнах хэрэгтэйг сана. Үсийг нойтон байхад нь самнах нь буруу ба зайлшгүй тохиолдолд төмөрлөг биш хуванцар, модон самаар самна. Үсийг хатаах хамгийн шилдэг арга бол өөрөөр нь хатаах явдал бөгөөд зарим тохиолдолд халуун алчуур хэрэглэж болдог. Хатаагч сэнс ашиглахаас аль болох татгалзах хэрэгтэй. Хэрэв үсээ сэнсээр хатааж хэлбэрт оруулах бол хүйтэн сэнсээр толгойноосоо 40-см хэртэй зайнаас барьж үлээлгэвэл зохино.

No comments:

Post a Comment